ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Жил бүр 06 сарын 01-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захиргаанаас ажилчдын 29 хүүхдийг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Арга хэмжээний үеэр авъяасаа үзүүлж, арга хэмжээг чимсэн Т.Мөнхсүлд, М.Мөнхжин, С.Эрдэнэсүлд нартаа талархал илэрхийлье. Айл бүрийн […]

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЖИЖҮҮРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн цагдаагийн газраас хүсэлт гаргасны дагуу Цагдаагийн газрын жижүүрийн 20 албан хаагчид өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Тус үзлэгийн үеэр илэрсэн өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх тал дээр 2 байгууллагын зүгээс хамтарч ажиллахаар тохиролцож, мөн нийгмийн эрүүл мэндийн албанаас өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, тараах материал тараалаа. Албан байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, ажилчдаа […]

Нойргүйдэл

Эрүүл хүн хоногт 6-8 цаг унтвал хангалттай бөгөөд бие хэл, сэтгэл амар гэж үздэг. Гэхдээ хүний төрөлх чанар, нас, амьдралын дадал зэргээс болж нойр нь харилцан адилгүй байна. Нойр сэргэгшиж унтаж үл чадах, унтавч хялбархан сэрэх, шөнийн турш нойргүй, зүүд олшрох түүнийгээ сайн санах зэрэг шинж илрэхийг хэлнэ. Нойргүйдэл нь хий дийлэнх өвчинд илүү тохиолдох […]

“ЦАСНЫ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээс жил бүр ажилчдын дунд уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээнүүдийг оны эхэнд төлөвлөн, баталдаг билээ. Төлөвлөгөөний дагуу “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулж, ажилчдын дунд чарганы уралдаан, цасны сумо, уулын оргил булаалдах буухиа тэмцээнүүдийг зохион байгууллаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИХ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ТУРШИЛГА СУДАЛЛАА.

2024 оны 01 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ж.Отгонбайгаль, Уламжлалт анагаах ухаан хариуцсан мэргэжилтэн М.Цэцэгсүрэн нараар ахлуулсан Өмнөговь аймгийн БОЭТ, сум, ӨЭМТөв, аймгийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн баг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт ажиллаа. Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн бүтэц, эмнэлгийн зохион […]

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан И.Тогооч 2023 оны Эрүүл мэндийн салбарын шилдэг мэргэжилтнээр шалгарч, нярав Ц.Буд, бүртгэл мэдээллийн ажилтан М.Ариунгэрэл нар Эрүүл мэндийн газрын даргын өргөмжлөлөөр шагнагдлаа. Шагнал авсан албан хаагчдадаа баяр хүргэе.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2023 оны шилдэг их эмч, эмнэлгийн мэргэжилтнээр эм зүйч Б.Дашдулам, шилдэг сувилагчаар бага эмч Д.Оюунзул, шилдэг үйлчилгээний ажилтнаар нярав Ц.Буд нар шалгарч тус бүр 1,200,000 төгрөгөөр шагнууллаа. Мөн арга хэмжээний үеэр ажилтны орон байрны нөхцөл сайжруулах зорилгоор сувилагч Б.Азжаргалд 10,000,000 төгрөгийн дэмжлэг олголоо. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн баг хамт олондоо ажлын амжилт хүсье.