ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Жил бүр 06 сарын 01-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захиргаанаас ажилчдын 29 хүүхдийг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Арга хэмжээний үеэр авъяасаа үзүүлж, арга хэмжээг чимсэн Т.Мөнхсүлд, М.Мөнхжин, С.Эрдэнэсүлд нартаа талархал илэрхийлье. Айл бүрийн […]
Аймгийн цагдаагийн газраас хүсэлт гаргасны дагуу Цагдаагийн газрын жижүүрийн 20 албан хаагчид өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Тус үзлэгийн үеэр илэрсэн өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх тал дээр 2 байгууллагын зүгээс хамтарч ажиллахаар тохиролцож, мөн нийгмийн эрүүл мэндийн албанаас өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, тараах материал тараалаа. Албан байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, ажилчдаа […]
Эрүүл хүн хоногт 6-8 цаг унтвал хангалттай бөгөөд бие хэл, сэтгэл амар гэж үздэг. Гэхдээ хүний төрөлх чанар, нас, амьдралын дадал зэргээс болж нойр нь харилцан адилгүй байна. Нойр сэргэгшиж унтаж үл чадах, унтавч хялбархан сэрэх, шөнийн турш нойргүй, зүүд олшрох түүнийгээ сайн санах зэрэг шинж илрэхийг хэлнэ. Нойргүйдэл нь хий дийлэнх өвчинд илүү тохиолдох […]
Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээс жил бүр ажилчдын дунд уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээнүүдийг оны эхэнд төлөвлөн, баталдаг билээ. Төлөвлөгөөний дагуу “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулж, ажилчдын дунд чарганы уралдаан, цасны сумо, уулын оргил булаалдах буухиа тэмцээнүүдийг зохион байгууллаа.
2024 оны 01 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ж.Отгонбайгаль, Уламжлалт анагаах ухаан хариуцсан мэргэжилтэн М.Цэцэгсүрэн нараар ахлуулсан Өмнөговь аймгийн БОЭТ, сум, ӨЭМТөв, аймгийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн баг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт ажиллаа. Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн бүтэц, эмнэлгийн зохион […]
2023 оны шилдэг их эмч, эмнэлгийн мэргэжилтнээр эм зүйч Б.Дашдулам, шилдэг сувилагчаар бага эмч Д.Оюунзул, шилдэг үйлчилгээний ажилтнаар нярав Ц.Буд нар шалгарч тус бүр 1,200,000 төгрөгөөр шагнууллаа. Мөн арга хэмжээний үеэр ажилтны орон байрны нөхцөл сайжруулах зорилгоор сувилагч Б.Азжаргалд 10,000,000 төгрөгийн дэмжлэг олголоо. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн баг хамт олондоо ажлын амжилт хүсье.
2023 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт говийн бүсийн Уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийн анхдугаар чуулга уулзалт болж, өндөрлөлөө. Чуулга уулзалтанд Аймгийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга, уламжлалт анагаах ухаан хариуцсан мэргэжилтэн Л.Ганбат, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дарга Х.Чирчинсүрэн, зөвлөх эмч Л.Бямбаа, тасгийн эрхлэгч Л.Мядагмаа нар амжилттай оролцлоо.
Бариа засал нь бие махбодид өргөн хүрээний үйлчлэл үзүүлдэг -Арьсанд үзүүлэх нөлөө Арьс нь Wei qі буюу хамгаалах хийн нөлөөгөөр хүний бие организмын гадны нөлөө болон өвчин үүсгэгч нянгаас хамгаалах , амьсгалах шингээх , ялгаруулах , бодисын солцоо дулааныг тохируулах , цус хадгалах , энерги хадгалах , Д витаминыг нийлэгжүүлэх мэдрэх болон дархлалын системийн эрхтний […]
Бариа засал буюу массаж нь массо (илж дарах) гэсэн грек үгнээс гаралтай дэлхийн үндэстэн бүхэнд өөр өөрийн онцлогоор үүсч дэлгэрсэн өвчин эмгэгээс сэргийлэх, түүнийг засч эмчлэх үйл ажиллагааны маш эртний уламжлалтай шалгарсан арга хэрэгсэл ажээ. Эмийн бус эмчилгээг эрхэмлэх болсон орчин үед бариа заслын ач холбогдлыг дэлхий нийтэд өндөр үнэлж, өвчнөөс сэргийлэх болон асаргаа сувилгаа, […]
Хатгах заслын нэг төрөл бөгөөд биологийн идэвхит цэгүүдийг цочроож мэдрэлийн ширхэгийг сэргээж, өвдөлтийг намдааж үрэвслийг дарах, бие махбодийг тайвшруулах, сэргээх, халуун буулгах, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй. Тохирох заалт: Эсрэг заалт: Эмчилгээний үед баримтлах гам дэглэм: Эх сурвалж: https://ume.dornod.gov.mn/news/516
Сошиал хуудсууд: