ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Жил бүр 06 сарын 01-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захиргаанаас ажилчдын 29 хүүхдийг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Арга хэмжээний үеэр авъяасаа үзүүлж, арга хэмжээг чимсэн Т.Мөнхсүлд, М.Мөнхжин, С.Эрдэнэсүлд нартаа талархал илэрхийлье. Айл бүрийн үрс бүхэн эрүүл энх, жаргалтай байх болтугай.
Сошиал хуудсууд: