Бариа засал буюу массаж нь массо (илж дарах) гэсэн грек үгнээс гаралтай дэлхийн үндэстэн бүхэнд өөр өөрийн онцлогоор үүсч дэлгэрсэн өвчин эмгэгээс сэргийлэх, түүнийг засч эмчлэх үйл ажиллагааны маш эртний уламжлалтай шалгарсан арга хэрэгсэл ажээ. Эмийн бус эмчилгээг эрхэмлэх болсон орчин үед бариа заслын ач холбогдлыг дэлхий нийтэд өндөр үнэлж, өвчнөөс сэргийлэх болон асаргаа сувилгаа, эмчилгээ үйлчилгээнд өргөн хэрэглэх болжээ. Бариа засал гэдэг нь толгойн оройноос хөлийн ул хүртэлх хүний биеийн бүхий л үе холбоос булчинг ойролцоогоор 45 минутын турш нухаж зөөллөн, үеийг дээд далайцаар нь хөдөлгөн чилээг гаргаснаар дуусдаг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм. Уг бариа засал нь японоос гаралтай бөгөөд одоо дэлхийн олон оронд өндөр үр дүнтэй, зардал багатай энэ аргыг эмчилгээнд улам бүр өргөн дэлгэр хэрэглэж байна.
Манай эмнэлгийн “Бариа засал”-ын онцлог нь өндөр ур чадвар бүхий уламжлалт, мэдрэлийн эмч нарын оношлогоо, хяналтанданд мэргэшсэн бариа заслын дунд болон дээд мэргэжилтэй эмч сувилагч нар, тав тухтай орчинд тусламж үйлчилгээг хүргэнэ. Түүнээс гадна анагаах ухааны салбарын баримталж буй гол зарчим болох нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг эрхэмлэх бөгөөд Аарцаг нурууны бариа засал хийлгэхийн өмнө лаборатор, рентген зураг зэрэг дүрс оношлогооны аргаар оношийг батлаж эмчилгээг эхлүүлэх нь бидний давуу тал юм. Мөн үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэнгээ дээрх эмчилгээнд хамрагдах боломжтой.
Эх сурвалж: https://ochir-uvdis.blogspot.com/2015/01/blog-post.html
Сошиал хуудсууд: