Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг 2025 оны 04 сарын 03-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор профессор, элэг судлаач, хануур заслын мастер багш Г.Машбат аймгийн уламжлалт анагаах ухааны их эмч, бага эмч, сувилагч нарт “Нөлөөлөл 2025” “Элэгний В,С вирусийн шалтгаант халдварын үеийн хүндрэл, хавдраас урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны эмчилгээ” “Хувь хүний өвөрмөц чанарыг хэрхэн тодорхойлох вэ?” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцлоо.
Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын сургалтын танхимд “МУАУ-ны хувь хүний өвөрмөц чанарыг хэрхэн тодорхойлох вэ, Идээ ундаа, явдал мөрөөр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга” сэдвээр Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор профессор, элэг судлаач, хануур заслын мастер багш Г.Машбат, “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний мөн чанар” сэдвээр Зөвлөх эмч, клиникийн профессор Л.Бямбаа нар аймгийн ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, уламжлалт анагаах ухааныг сурталчлан таниулах сургалт зохион байгуулж, 100 гаруй иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Сургалтын дараа хувь хүний өвөрчлөл тодорхойлж зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухааны их эмчийн үзлэг хийх, хий, шар, бадганыг дарах идээ ундааг сурталчлах, Шинээр гаргасан уламжлалт анагаах ухааны эмүүдийг сурталчлан таниулах, Эрүүл мэндийн даатгал төлөлтийг и монголиа-р шалгах, хэрхэн төлөх заавар өгөх, Эрүүл мэндийн даатгал төлөх ашиг тус сурталчлах, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хийж буй эмчилгээнүүдийг танилцуулах зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Сургалт, өдөрлөгийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Ачуут гол эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор профессор, элэг судлаач, хануур заслын мастер багш Г.Машбат, Ачуут гол эмнэлгийн эмч нар, өдөрлөгт хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон аймгийн ард иргэд, ахмадын хороо, ажилтнуудаа оролцуулсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийлье. Уламжлалт анагаах ухаан зүг бүрт дэлгэрэх болтугай.

 

 

 

Recent Posts

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Read More

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Жил бүр 06 сарын 01-ний өдрийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"...
Read More

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЖИЖҮҮРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн цагдаагийн газраас хүсэлт гаргасны дагуу Цагдаагийн газрын жижүүрийн 20 албан хаагчид...
Read More

Нойргүйдэл

Эрүүл хүн хоногт 6-8 цаг унтвал хангалттай бөгөөд бие хэл, сэтгэл амар...
Read More

“ЦАСНЫ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээс жил бүр ажилчдын дунд уламжлал болгон зохион...
Read More

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИХ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ТУРШИЛГА СУДАЛЛАА.

2024 оны 01 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн...
Read More

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан И.Тогооч 2023 оны...
Read More

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2023 оны шилдэг их эмч, эмнэлгийн мэргэжилтнээр эм зүйч Б.Дашдулам, шилдэг сувилагчаар...
Read More

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН – НӨЛӨӨЛӨЛ 2023” ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

2023 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт говийн бүсийн Уламжлалт...
Read More

Бариа заслын үр нөлөө

Бариа засал нь бие махбодид өргөн хүрээний үйлчлэл үзүүлдэг -Арьсанд үзүүлэх нөлөө...
Read More

Бариа засал гэж юу вэ?

Бариа засал буюу массаж нь массо (илж дарах) гэсэн грек үгнээс гаралтай...
Read More

Зүү эмчилгээ

Хатгах заслын нэг төрөл бөгөөд биологийн идэвхит цэгүүдийг цочроож мэдрэлийн ширхэгийг сэргээж,...
Read More

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье сургалт зохион байгуулагдлаа

ДЭМБ-с энэ жилийг “Эмийн хэрэглээний аюулгүй байдал – Эмийг зөв хэрэглэе” уриатай...
Read More

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аян 11-р сарын 25-аас 12-р сарын...
Read More

Хоггүй цэвэр орчинд наадацгаая

Дундговь аймаг байгуулагдсаны 81 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 99 жилийн ойн баяр...
Read More

Сургалт зохион байгууллаа.

Medic mongolia төрийн бус байгууллага, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран...
Read More

Эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан “Алтан намар” явган алхалтын арга хэмжээ зохион байгууллаа.

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон...
Read More

Эмзүйн мэргэжилтэн тандаа баярлалаа

Хүн төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ хүргэх, эмэн эмчилгээг үр дүнтэй, үр...
Read More

Гал унтраах бэлэн байдлын сургалт зохион байгуулагдлаа

Аймгийн онцгой байдлын газартай хамтран байгууллагын ажилчдад гал унтраах бэлэн байдлын сургалт...
Read More
Type Words and Hit Enter...

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг

Хаяг

Дундговь аймаг, 7-р баг, Нарлаг, Буяннэмэхийн өргөн чөлөө, 2 204 тоот

Холбоо барих

ulamjlalt@dundgovi.gov.mn +976-70592568

Цагийн хуваарь:

Даваа - Баасан 09:00 — 18:00 Бямба, Ням 10:00 — 17:00
Сошиал хуудсууд: