“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус аяныг Нэгдсэн Үндэстний Байгууллага анх 1991 онд санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол улсад 1997 оноос төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ онд олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя”, Үндэсний хэмжээнд “Хүндэлэл-Хамгийн тод гэрэл” уриатайгаар эхэллээ.
Тус аянд Уламжлат анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нэгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд олон нийт та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.
Сошиал хуудсууд: