Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч хөдөлмөрийн насны иргэн 9 хоног хэвтэн эмчлүүлэхэд 100,000-150,000 төгрөгийн хамтын төлбөр төлж, тэтгэвэрт гарсан, 0-18 настай, нийгмийн халамжид байдаг, группт байдаг, төрөөс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэхээр өөрчлөлт орсон байна. Мөн тус эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэх, амбулаторийн үзлэг, оношлогоо хийлгэхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх өөрчлөлт оржээ. Тогтоол болон уламжлалт анагаах ухааны онош, төлбөрийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах бол доорх зурган мэдээлэлтэй танилцана уу.







Сошиал хуудсууд: