1990 оны 11 сарын 23 буюу өвлийн эхэн сарын шинийн 08-ны билэгт сайн өдөр Дундговь аймагт Уламжлалт эмнэлгийн суурийг Эрүүл мэндийн газрын харьяа амбулатори хэлбэрээр байгуулан, 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. 1992 оноос 5 орон тоотой амбулатори, 1995 оноос 2003 он хүртэл Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс мэдрэл, уламжлалтын тасаг, Аймгийн Засаг даргын 2003 оны 12 сарын 30-ны өдрийн 284 тоот захирамжаар Уламжлалт анагаах ухааны төв болон өргөжиж Уламжлалт анагаах ухааны хөгжлийн түүхэнд томоохон ололт, амжилт болсон билээ.
2006 оноос улсын төсвөөс санхүүждэг биеэ даасан төв, 2012 оноос Уламжлалт анагаах ухааны төвийн шинэ байранд орж, 2015 онд байгууллагынхаа 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.
2022 оноос Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болж өргөжин, 30 ортой тасаг, өдрийн эмчилгээний 10 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд чирэгдэл, хүлээгдэлгүй чанартай үзүүлэхийн төлөө ажиллаж байна.
Сошиал хуудсууд: