Монгол улсын 21 аймгийн 7 аймагт нь Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг байдаг. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгүүд нь уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагууд юм. Дундговь аймгийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нь аймгийн 15 сумын 47,000 хүнд амбулатори, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх уламжлалт анагаах ухааны дагнасан тусламж үйлчилгээг 24 цагийн турш эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээс гадна гадаадын иргэд, бусад аймаг, хотоос ирсэн үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.