Монголчууд 6 амт төгөлдөр идээ ундаагаа амьдрахын шүтээн хэмээн үзэж хий, шар, бадганы тэнцвэрт байдлыг хадгалж өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх анагаах 4 ерөндгийн нэгд тооцож ирсэн.

Монголчуудын идээ ундааг хэрэглэж ирсэн онцлогийг дурдвал:
1.Биеийнхээ өвөрмөц чанарт тохируулан идээ ундааг хэрэглэдэг.
2.Ходоодныхоо галын илчийн хэмжээнд тохируулан хэрэглэдэг.
3.Цаг улирлын хамааралтай идээ ундаагаа зохицуулан хэрэглэдэг.
4.Насны онцлогт тохируулан идээ ундааныхаа хэмжээг тохируулдаг.
5.Идээ ундааг аль болохоор бага хэрэглэж биеэ цэвэршүүлдэг